Нас барсан хүний гэрчилгээг ашиглан хот руу нэвтрэхийг завджээ

2020-03-02 175

Засгийн газрын тогтоол, улсын Онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хот хооронд, аймаг сум, сум баг хоорондын автозамын хөдөлгөөнийг энэ сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хаасан.

Дээрх хугацаа дуусгавар болоогүй байхад Өвөрхангай аймагт иргэн “Х” нь Улаанбаатар хот руу явахын тулд нас барсан иргэний гэрчилгээний хувийг ашиглан хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн, аймгийн Онцгой байдлын газарт өгчээ. Уг бүрдүүлсэн материалыг шалгахад тухайн иргэнтэй ямар ч холбоогүй болох нь тогтоогдож, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн байна.

Энэ талаар иргэн Х нь “Улаанбаатар хотод ажилладаг, ажлаа таслахгүй байхын тулд бусдын бичиг баримтыг ашиглаад, нэвтрэх бичиг авч болох байх гэж материалаа бүрдүүлж өгсөн” гэж ярьжээ.


Холбоотой мэдээ