Вьетнамаас ирсэн гурван иргэнийг тусгаарлажээ

2020-03-02 118

Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр өчигдөр 23.00 цагийн үед “Сүхбаатар” боомтоор орж ирсэн зорчигчдод хяналт тандалт хийжээ. Улмаар хоолой нь өвдсөн, ханиалгасан болон Вьетнам улсад нэг сар зорчсон гэх өгүүлэмжтэй гурван Монгол иргэнийг тусгаарлаад байгаа аж. Тэднийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажиглалтад түр тусгаарласан талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ