Иран улс коронавирусийн халдвараар нас барсан хүний тоог нууцалжээ

2020-02-29 152

Иран улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас 210 хүн нас барсан тухай Ираны эрүүл мэндийн салбарын эх сурвалжууд пүрэв гаригт BBC агентлаг мэдээлжээ. Энэ нь Ираны Засгийн газрын мэдээллээс 6 дахин өндөр үзүүлэлт болж байгаа юм.

Нас баралтын ихэнх нь Ираны нийслэл Тегеран болон шашин мөргөлийн ариун хот Комд гарсан гэнэ.

Уг мэдээллийг тарсны дараа “BBC суваг худал мэдээ тараасан, бодит тоо баримтыг эрх баригчид нуун дарагдуулаагүй” гэж Ираны засгийн газрын төлөөлөгч Кянуш Жаханпур мэдэгджээ.

ДЭМБ-ын мэргэжилтнүүд маргааш буюу ням гаригт тус улсад очиж, нөхцөл байдалтай танилцахаар болжээ.

Тус улсад мөргөл явуулахыг хориглож, сургуулиудыг хаах шийдвэр гаргажээ.

Мөн Иран чиглэлийн олон нислэг цуцлагдаж, хөрш орнууд нь хилээ хаасны улмаас тус улсын олон мянган иргэн хилийн гадна түгжигдээд байгаа аж.

Коронавирусийн халдвар Иран улсаас Афганистан, Бахрейн, Кувейт, Оман, Пакистан, Ирак зэрэг арав гаруй хөрш улсад нь тархаад байгаа юм.

Холбоотой мэдээ