Түрээсийн төлбөрөө бууруулсан ААН-ийг нэг удаа татвараас чөлөөлнө

2020-02-29 202

Засгийн газрын хуралдаанаар шинэ төрлийн коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг хэлэлцжээ. Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.

-Хөл хорио тогтоосноос үүдэн орлого, үйл ажиллагаа нь доголдож, компанийн байдал нь хүндэрч байгаа ААН-ийн нийгмийн даатгалын шимтгэлд алданги, торгууль тавихгүй. Үүнийг УИХ-д оруулж, хуулийн төсөл оруулж батлах юм байна.

-Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд төлж чадаагүй татварт торгууль, алданги тооцохгүй.

-Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн үед томоохон зах, худалдааны төвүүдийн түрээсийн төлбөрөө бууруулсан тохиолдолд нэг удаа орлогын татвараас чөлөөлөх хөнгөлөлт үзүүлнэ. Удахгүй хуулийн төслийг УИХ-д өргөн барьж батлуулна.

-Урсгал зардлыг ач холбогдлоор нь ангилж, зарцуулна. Улсын төсвийг  тодотгохгүй.

-Төвсийн хөрөнгө оруулалтын ажлыг харин ч идэвхжлүүлэн хийнэ. Барих ёстой барилга, байгууламжаа барина. Эдийн засгийн идэвхжил буурч байгаа үед дахиад хөрөнгө оруулалтыг зогсоож болохгүй гэсэн шийдвэрийг гаргажээ.


Засгийн газрын ээлжит хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шинэ төрлийн коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээллийг сонсч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг илүү сайжруулах асуудлыг хэлэлцэхээс гадна бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээ, эдийн засагт үүссэн, цаашид үүсч болох хүндрэлтэй асуудлуудыг хэлэлцэж, тодорхой шийдвэрүүд гарах юм байна.

Улс орон даяар хөл хорио тогтоосноос болж нөгөө талдаа аж нэгж байгууллагуудын орлого тасалдсанаас түрээс, банкны зээлийн төлбөр, цалин, татвар зэрэг олон хүндрэлтэй асуудал тулгараад байгаа билээ.

Улсын онцгой комиссын дарга, Шадад сайд Ө.Энхтүвшиний хэлснээр иргэн, аж ахуйн нэгжийн төлж байгаа татвар, зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулах боломжтой эсэх, зээлийн хүүгийн төлбөрийг бууруулах, эсэх ямар боломжтой хэмжээг хэрэгжүүлж болох талаар банк санхүүгийн байгууллагын удирдлагууд танилцуулга хийнэ. Мөн бүх сайд нар салбартаа болон эдийн засагт үүсэх эсрдэлийн тооцоо судалгааг танилцуулах юм байна.

Түүнчлэн, эхний улирлын байдлаар орлого тасалдах нөхцөл үүсч байгаа учраас улсын төсөвт тодотгол хийх эсэх асуудлыг ярьж магадгүй байна.

Холбоотой мэдээ