Япон улс өдөр тутмын хэрэглээний барааны хомсдолд орох магадлал өндөр байна

2020-02-29 161

Япон улс өдөр тутмын хэрэглээний барааны хомсдолд орох магадлал өндөр болж байна. Коронавирусын халдвараас сэргийлэх, улам ихээр тараахгүй байх талаар авч хэрэгжүүлж буй Засгийн газрын гаргасан арга хэмжээний хүрээнд 3 сарын 2 ноос эхлэн бага, дунд, ахлах сургуулиудыг амраах шийдвэрийг гаргасан нь магадгүй хомсдолын нэг шалтгаан байх талтай юм. Хүүхдүүд гэр орондоо байнга байх учир өдөр тутмын хэрэглээний зүйлс энгийн үеэс 2-3 дахин нэмэгдэх учир өнөөдрөөс эхлэн нойлын цаас,салфетка зэрэг барааг япончууд их хэмжээгээр авч нөөцөлж байгаа аж.
Нөгөөтэйгүүр ихэнхи бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг Хятад улсын байдал хүнд буй учир бараа нийлүүлэлт эрс багасаж байгаатай ч холбоотой юм.

Холбоотой мэдээ