ГАР АРИУТГАГЧ УУЖ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ

2020-02-29 222

Энэ сарын 25-ны өдөр “Цэргийн төв эмнэлэгт гар ариутгагч шингэн их хэмжээгээр уусан  хүн ирлээ” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад, 51 настай эрэгтэй Б нь Ханс Вилла хотхоны цахилгаан шатанд байрлуулсан гар ариутгагч шингэнийг бүгдийг нь уусны улмаас биеийн байдал огцом муудаж эмнэлэгт хүргэгджээ.

Одоогоор гар ариутгагч уусан иргэн эмнэлэгт биеийн байдал хэвийн эмчилгээ хийлгэж байгаа аж. Харин түүнийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Холбоотой мэдээ