Коронавирусээс үүдэн Корона шар айраг 170 сая ам.долларын алдагдал хүлээжээ

2020-02-28 237

Корона шар айргийг үйлдвэрлэгч “Anheuser-Busch InBev” компани Коронавирусын халдварын тархалтаас үүдэн 170 сая ам.долларын алдагдал хүлээснээ зарлалаа.

“Bloomberg”-ийн мэдээлснээр зөвхөн Хятад улсад л гэхэд тус шар айргийн борлуулалтын хэмжээ асар их хувиар унасан байна.

“COVID-19” тархалтын улмаас орлогын хэмжээ буурч, оны эхний хагасын орлогын хэмжээ 10 хувиар буурчээ.

Мөн олон оронд бар, цэнгээний газруудын үйл ажиллагааг хязгаарлаж, дэлгүүрт согтууруулах ундаа худалдах цагийг багасгаж байгаа нь мөн гол шалтгаан болж байна.

Хайлтын хэсэгт мөн “Корона шар айргийн вирус” гэх үг ихээр харагдах болсон нь хүмүүсийн дунд тус шар айргийг худалдан авахгүй байх шалтгаануудын нэг болжээ.

Эх сурвалж: UB.LIFE

Холбоотой мэдээ