Манай Ерөнхийлөгчөөс гадна ахиад нэг ерөнхийлөгч тусгаарлагдаж байна

2020-02-28 271

Хятадад айлчилсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын хоёрдугаар эмнэлэгт 14 хоног тусгаарлагдаад байгаа бол Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин мөн тусгаарлагдаж магадгүй болжээ. Тэрээр өмнө нь тус улс дахь коронавирусын халдварын голомт болоод байгаа Тэгү хотын удирдлагатай хэдэнтээ уулзжээ. Шинжилгээгээр хотын дэд дарга нь коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон агаад Хөх ордонд болсон ерөнхийлөгчийн уулзалтанд мөн оролцжээ. Ингээд ерөнхийлөгч Мүүн Жэ Ин болон уг уулзалтанд оролцсон төрийн эрх мэдэлтнүүдээс гадна уулзалтыг сурвалжилсан сэтгүүлчдийг ч мөн тусгаарлах шаардлагатай гэсэн саналыг холбогдох албаныхан гаргаад байна. Тэднийг эхний удаад гэрийн хорионд оруулж биеийн байдалд нь хяналт тавих гэнэ.

Эх сурвалж: https://www.trendsmap.com/twitter/tweet/1232523972584951808

Холбоотой мэдээ