Коронавирусын халдвартай цагдаа нарын үдэшлэгт оролцсон Жэки Чаныг тусгаарлаад байна

2020-02-28 167

Коронавирусын халдвар Хонгконг тараад байгаа билээ. Энэ сарын 21-нд цагдаагийн өндөр албан тушаалтнууд бээжин нугасны зоогийн газарт үдэшлэг зохиож нийтдээ 59 цагдаагийн албан хаагч оролцжээ. Үдэшлэгт урилгаар 65 настай алдарт жүжигчин Жэки Чан ирсэн байна. Гэтэл үдэшлэгийн дараа 48 настай нэгэн цагдаагийн албан хаагч коронавирусын халдвартай байсан нь шинжилгээгээр батлагджээ. Түүний эхнэр болон хадам ээж нь мөн халдвар авсан байна. Үдэшлэгт оролцсон дөрвөн цагдаад ч өвчний анхны шинж тэмдэг илэрч нийт оролцсон 59 цагдаагийн албан хаагчийг өдгөө тусгаарлаад байна. Мөн алдарт жүжигчнийг ч хорионд оруулжээ. Гэхдээ үүнийг нууцалж байгаа бөгөөд хэвлэлийн төлөөлөгч нь цагдаа нарын үдэшлэг болдог өдрийн орой Жэки Чаныг Хонкгонгийн “Yau Yat Chuen Garden City” клубд байсан гэж мэдэгджээ.

Холбоотой мэдээ