Ё.Отгонбаярын экс эхнэрийн дансаар 452 тэрбум гаруй төгрөг орсон гэх шалтгаанаас салж, “Нүүдэлчин” группын хүргэн болжээ

2020-02-28 436

УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр одоо АНУ-д суугаа Элчин сайд.  Түүний төрсөн ах нь 2000-2004 онд Эрдэнэт хотоос УИХ-д сонгогдсон сууж байсан Ё.Баярсайхан. Ё.Отгонбаярын ах Ё.Батсайхан Төмөр замд хариуцлагатай алба хашдаг. Ё.Отгонбаяр улс төрд хөл тавихаасаа өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгатай ганзага нийлж, “Баянгол” рестораны Ерөнхий менежерээр ажиллаж явсан билээ. Харин МАН- орсноороо Н.Энхбаярын ч, С.Баярын ч, М.Энхболдын ч хүн болж, төрийн өндөр албан тушаалаас буугаагүй. Хуучин нэрээр МАХН-ын генсек байхдаа Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатараас намдаа 100 сая төгрөгийн хандив авсан нь үнэн гэсэн тодорхойлолт шүүхэд гарган өгч хэл аманд орж байлаа. Ё.Отгонбаярыг УИХ-ын гишүүн байх үед буюу 2013 оны зун эхнэр О.Эрдэнэсолонгыг нь барьж хорьж байлаа. Дансаар нь орж гарсан ихээхэн хэмжээний мөнгөн дүнтэй холбон барьсан гэж тхайн үеийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин мэдээлэл  хийж байлаа. Ё.Отгонбаяр тэр үед уурсаж, хөдөө явсан хойгуур нь 27 жил ханилсан ханийг нь бариад хорьчихлоо гэж уурлан, твиттерээр Ерөнхийлөгчид хандаж “Миний ханийн оронд намайг хорь” гэж бичиж, сүүлдээ “Миний ханиар улс төр хийгээд байхдаа яахав дээ” гэж бичиж байлаа. Харин энэ явдлаас болсон уу, улстөрч, дипломатч Ё.Отгонбаяр эхнэрээсээ салсан. Гэвч Элчин сайд Ё.Отгонбаяр удаан ганцаараа яваагүй. “Нүүдэлчин” группын хүргэн болсон билээ. Мөн хааяа нэг дуулдаг дуучин Т.Батсайхан “Нүүдэлчин” группын ТУЗ-ийн дарга Ш.Жаргалтай 10 гаруй жил ханилан, хоёр охины аав болсон тогтвортой гэр бүл. Элчин сайд Ё.Отгонбаяр, дуучин Т.Батсайханы хадам аав Шүхэрт социализмийн үед нам, төрд томоохон албан тушаал хашиж явсан эрхэм. Ганц хүү Ш.Лхамсүрэн нь Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан.Юутай ч одоо АНУ-д эх орноо төлөөлөн суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярын авааль эхнэр О.Эрдэнэсолонгыг УМБГ-аас цагдан хорьж, “Экс сайдын эхнэрийнх нь Зоос, Голомт, Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар 2009-2013 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршсан болох нь илэрсэн. Тиймээс цагдаагийнхан 452 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар дансаар нь дамжсан, төгрөгөөр 13.9 тэрбум төгрөг байршсан асуудлыг мөнгө угаасан байж болзошгүй” гэх үндэслэлээр шалгаж эхэллээ гэж мэдэгдэж байлаа. Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго нь энэ мөнгөний талаар юу ч мэдэхгүй гэж мэдүүлж, тэрбээр “Sky” их дэлгүүрийн хувьцааны дөрвөн хувийг эзэмшдэгээс өөр санхүүгийн эх үүсвэргүй гэж яригдаж эхэлсэн энэ хэрэг яасан нь мэдэгдэхгүй нам болсон. Харин 2017 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байсан Д.Хаянхирваа, “MCS”-ийн Энх-Амгалан хоёр “Та нар манай Ё.Отгонбаярыг худлаа гүтгэж, эхнэрээс нь салган, хувийн амьдралаар нь тоглон, айл гэрийн амьдрал үймүүлсэн шүү” гэж УИХ-ын чуулганы танхимаас АН-ынхан руу хуурай агсарч, Ё.Отгонбаярыг гоонь эр болсныг удаа дараа олонд зарласан билээ. Ё.Отгонбаярын хувийн амьдрал өөрчлөгдөж, Ё.Отгонбаяр “Нүүдэлчин” группын ТУЗ-ийн гишүүн эмэгтэйтэй ханилсан гэдэг. Ё.Отгонбаяр АНУ-д Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар сууж, эх орноосоо хол байгаа ч бидний сайн танил улстөрчийн нэг.

Олны танил, улс төр урлагийн нөлөө бүхий эрхмийг хүргэнээ болгосон Нүүдэлчин групп анх 1998 онд дулааны зуух үйлдвэрлэл, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 6 охин компани, 1 хараат компанитайгаар нийт 700 гаруй ажилтантай. 2000 онд уул уурхайн салбарын үйл ажиллагааг амжилттай босгож, улмаар гадны хөрөнгө оруулалт бүхий компаниудтай өрсөлдөхүйц томоохон компани болсон. Төв аймгийн нутагт 5000 га газар нутагт тоомсог морь, адууны аж ахуй, газар тариалан эрхэлж, мөн 300 үнээтэй сайн үүлдрийн үхрийн фирм, түүнийг даган бяслаг сүүний үйлдвэр байгуулж байгаа. Уул уурхайн салбарт “Мондулаан трейд” ХХК, “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК”, “Нүүдэлчин айрон ресорс” ХХК, хүнсний үйлдвэрлэлийн салбарт “Эрдэнэт гурил” ХХК, хөдөө аж ахуйн салбарын голлох чиглэл болох механикжсан газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлд “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийг үүсгэн байгуулж зургаан охин, нэг хараат компанитайгаар амжилттай ажиллаж яваа манай томоохон групп.

Холбоотой мэдээ