Ерөнхийлөгч Х.Баттулгыг Улсын хоёрдугаар эмнэлэгт тусгаарлалаа

2020-02-27 310

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2020.02.27) Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д айлчилж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд Ли Көцян нартай уулзсан юм.

Улмаар айлчлалаа дуусгаад эх орондоо буцаж ирсэн түүнийг Улсын хоёрдугаар эмнэлэгт тусгаарласан байна.

Харин түүнтэй хамт явсан Гадаад Харилцааны сайд, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарыг ХУД-ийн нутаг дэвсгэр Жаргалантын аман дахь ОБЕГ-ын харьяа амралтанд тусгаарлажээ. Тусгаарлалт, ажиглалт 14 хоног үргэлжилнэ.

Э.Мягмар

Холбоотой мэдээ