ШАНТААЖЧИН Н.ӨНӨРЦЭЦЭГЭЭС САЛБАРАА АВРАХААР СЭТГҮҮЛЧ НАР НЭГДЭЖ БАЙГАА ГЭНЭ

2019-09-14 576
Сэтгүүлзүй бол Дөрөвдэх засаглал. Энэ ч утгаараа сэтгүүлзүйд ёс зүй, хүнлэг ёс, шударга зарчим, үнэний дуу хоолой байх ёстой.
Гэвч Сэтгүүлзүйн салбарыг улс төрийн бай болгож бүлэглэлийн эрх ашгийг хамгаалж, мөнгөөр хөдөлдөг сэтгүүлзүй бий болчихлоо. Үүний нэг нь Зариг.мн сайт бөгөөд түүний эрхлэгч гэх Н.Өнөрцэцэг.
Хаалтын гэрээ хийе гэж санал тавина, их хэмжээний мөнгө нэхнэ. Хүссэн мөнгийг нь өгөхгүй бол УИХ-ын гишүүн, албан тушаалтан, ААН хэн ч байсан баттай биш цуу яриагаар мэдээлэл бэлтгэж шантаажилна. Үүнийгээ тэрээр сэтгүүлзүй гэж ойлгоно. Шударга үнэний дуу хоолой гэж андуурна. Эцсийн зорилго нь мөнгө авах…
Энгийн нэг сэтгүүлчээс ШАНТААЖЧИН сэтгүүлч болсон түүхийг энд сөхье.
Салбартаа төдийгүй улс төрд Шантаажчин гэж алдаршсан Н.Өнөрцэцэг улс төрийн том бүлэглэл, нэр бүхий гишүүдийн хөрөнгө, санхүүжилтээр Зариг.мн сайтыг босгосон гэдэг. Санхүүжүүлэгчийн нэг нь УИХ-ын залуу гишүүн Н.Учрал бөгөөд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, гишүүн Х.Нямбаатар нарын ч нэр дуулдана.
УИХ-ын гишүүн Н.Учрал Зариг.мн сайтын хөрөнгө оруулагч
Н.Учралын мэдлийн Малчин тв, Рояал ТВ-ийн баг бүхэлдээ зариг.мн сайтад ажиллаж байна. Ийм ч учраас зариг сайтаар өдөр нь цацагдсан мэдээлэл орой нь дээрх ТВ-ээр давхар цацагдана. Н.Учралын тойргийн бүх мэдээллийг шахуу лайвддаг мөртлөө Заригийн ард эзэн байхгүй, улаан гараараа босгосон гэж ичихгүй худал хэлэх Н.Өнөрцэцэг “шударга сэтгүүлч” мөн гэж үү?
Гишүүн Н.Учралын аав Н.Ням-Осор ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн зээл авсан нь баримтаар ил болсон. ЖДҮХС-ийн зээл авсан гишүүдээс өдөр бүр шахуу тайлбар авдаг Зариг.мн сайт Н.Учрал гишүүнийг яагаад тойроод өнгөрөв. Мэдээж хөрөнгө оруулагчаа намнаад суухгүй нь лавтай.
Ингээд хэсэг бүлэг улс төр, бүлэглэлийн нөлөөгөөр Зариг босож, тэдний захиалгаар бусдыг “намнадаг”.
Заригт хүссэн мөнгийг өг! Эс бөгөөс…
Сэтгүүлзүйг жинхэнэ худалдаж буй Н.Өнөрцэцэг их хэмжээний мөнгө нэхэж, шантаажилдагийг олон хүн гэрчлэх байх.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы туулын бургасны тухай олон ч лайв \live\ хийж, хаалга үүдийг нь хашиж явсан Зариг өнөөдөр үг дуугүй С.Амарсайханыг магтан дуулна. 15 сая төгрөг өгье гэхэд нь голсон тэрээр үүнээс хэд дахин их шантаажны мөнгө авсан байж таараа. Энэ яриа ч хэдийнээ бор шувуу болон нисэж явна.

Түүнчлэн Хувийн ААН, байгууллага, албан тушаалтан, УИХ-ын гишүүдээс 30 сая, 40 сая, 100 сая төгрөг шантаажилсан гэх юм. Зарим баримт нь ч байна. Ингэж олсон мөнгө хоол болдог л бололтойдог…

Сэтгүүлзүйн салбараа Шантаажчин Н.Өнөрцэцэгээс аварья!
Сэтгүүлзүйн нэр барьж “Би чадна гэсэн хүнээ чаддаг шүү” гэж бусдыг дарамталдаг, сүрдүүлдэг шинэ цагийн Шантаажсан залуу бүсгүй салбарынхандаа ч нэр муутай гэнэ. “Оддын өвчин” туссан тэрээр хүн болгонтой хэрэлдэж, арцалддагаараа алдартай.
Мэргэжлийн сэтгүүлзүйд ёс зүй гэж нэг юм бий. Бас ур чадвар гэж юм байх. Гэтэл сэтгүүлзүйн салбарт “хагас галзуу” нэртэй болсон сэтгүүлч бүсгүй хов хөөж, хэрүүлийн араас хөөцөлдсөнөөс өөрөөр салбарын акулуудын хэлээд байгаа шиг “стандарт”-ын асуулт асууж байгаагүй. Асуух ч үгүй биз. Түүнд мэргэжлийн сэтгүүлзүйн ур чадвар дутна.
Өөрийгөө шударга үнэний дуу хоолой гэж андуурч яваа шантаажсан сэтгүүлч бүсгүйгээс салбараа аварч үлдэхээр зарим сэтгүүлчид нэгдэж эхэлсэн гэнэ.
News76.mn

Холбоотой мэдээ