Ерөнхийлөгч тусгай үүргийн онгоцоор Бээжинд газардаж, айлчлал албан ёсоор эхэллээ

2020-02-27 200

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгай үүргийн онгоцоор өнөөдөр 14:45 цагт Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд газардаж, түүний БНХАУ-д хийх айлчлал албан ёсоор эхэлсэн гэдгийг БНХАУ-ын төрийн төв хэвлэлийн mongol.cri.cn сайт мэдээллээ.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байгаа юм.

Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлээд буй.

Ерөнхийлөгч айлчлал хийх зөвшөөрлөө өнөөдөр Улсын Онцгой комиссоос авсан гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдэгдсэн.

Холбоотой мэдээ