ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОЛОО

2020-02-27 229

Говь-Алтай  аймгийн Онцгой комиссын тавдугаар хуралдаан, Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн А/102 дугаар захирамжаар ирэх сарын гурван хүртэл архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг  хориглолоо.

  • Түүнчлэн уг захирамжид зах худалдааны төв, ресторан, нийтийн хоол, спорт заал, фитнес клубийн үйл ажиллагааг мөн өдөр хүртэлх хугацаанд зогсоох,
  • Иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн хязгаарлах,
  • Мөн хүнс, өргөн хэрэглээний барааны дэлгүүрийг 10:00-18:00 цаг хүртэл ажиллуулах,
  • Ажлын байранд нийтийн золгуут хийх, хоол, цайгаар дайлах, архи согтууруулах ундаа хэрэглэх, согтууруулах ундаа хэрэглэсэн хүн оруулахгүй байх арга хэмжээ авч ажиллах,
  • Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлэх арга хэмжээг чанд сахин биелүүлэхийг тус тус анхааруулав.

Холбоотой мэдээ