Нууц амрагын дүрийг “ХАШРААДАГ” Э.Пүрэвжаргалын гэр бүл

2020-02-27 678

Сүүлийн үед сошиалаар залуу жүжигчин Э.Пүрэвжаргалын зурагтай “37-р точкаг самарчихаад, одоо “Бүтэн амьдралы”-ыг бусниулж явна” гэсэн пост бичигдэх болсныг уншигч та анзаарсан байх.

Харин зарим нь түүнийг “нууц амрагуудыг баздаг хүүхэн” гэж хошигнох болжээ.

Турьхан гоолиг, царайлаг Э.Пүрэвжаргалыг Пунтик сошиал хаягаар нь хүмүүс анддаггүй.
Одоогоос таван жилийн өмнө Зохиомж дээд сургуулийг дүүргэсэн тэрээр өдгөө 27 настай тэрээр “37-р точка”, “Бүтэн амьдрал” цувралуудад тоглохоосоо өмнө “Хөхөөний үүр”, “Өөдөө шидсэн чулуу”, “Орилоон” зэрэг 20 орчим уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн авъяаслаг уран бүтээлч юм.

Үе тэнгийн жүжигчин бүсгүйчүүдээсээ нэлээд чинээлэг бийлэгжүү харагддаг гэх дүгнэлтийг үзэгчид өгдөг. Тэгвэл нөхөр нь ар талаа бүрэн даадаг учраас ямар ч проблемгүй амьдардаг гэдгээ тэр үе үе дурьддаг.

Э.Пүрэвжаргалын нөхрийг А.Нямдаваа гэдэг хувиараа бизнес эрхэлдэг залуу байдаг. Тэд хамтын амьдралаа эхлүүлээд найман жил болж буй бөгөөд 2016 онд гэрлэлтээ батлуулж албан ёсны эхнэр нөхөр болжээ.

Э.Нямдаваа, Э.Пүрэвжаргал нар дундаасаа нэг хүүтэй.

Жүжигчин Э.Пүрэвжаргал тулааны урлагаар хичээлдэг гэдгээрээ бусад эмэгтэй жүжигчдээс ялгаатай. Тэрээр “Avangers” шиг адал явдалт, тулаант цуврал киноны эмэгтэй баатрын дүрд тоглохыг мөрөөддөг гэсэн.

Эх сурвалж: Tac.mn

Холбоотой мэдээ