ХОРИО ЦЭЭРИЙН УЛМААС АЖИЛДАА ИРЖ ЧАДАХГҮЙ БАЙНА УУ?

2020-02-27 170

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, төр засгийн шийдвэрээр орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарласны улмаас хотоос түр хугацаагаар явсан иргэд хотод буцаж ирэх, улмаар ажилдаа очих боломжгүй болоод байгаа тул энэ тохиолдолд хэрхэх талаар иргэд их асууж байна.
Тэгвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дахь хэсэгт “Гамшиг болон аюул үүссэн, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажилдаа ирж чадаагүй ажилтанд үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний олговор олгоно” гэж заасан байдаг.
Харин энэ олговрыг авахын тулд та өөрийгөө хязгаарласан бүс нутагт байсан болохыг нотлох ёстой ба ингэхдээ тухайн аймаг, сум, багийн засаг даргын тамгын газраас тодорхойлолт авах замаар нотлох боломжтой.

Холбоотой мэдээ