Төрөөс гаргасан шийдвэрийг ард иргэд маш сайн дагаж байна

2020-02-24 276
Хөл хорио тогтоож, хот хоорондын нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос замын хөдөлгөөний шуурхай төвд ажиллаж байна. Шуурхай удирдлагын төвд иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээлэл бага бүртгэгдснийг мэдээллээ. Мөн орон нутгаас Улаанбаатар хот руу зорчих иргэдийн хөл хөдөлгөөн бага, гомдол мэдээлэл ирээгүй, мэдээлэл маш сайн авсныг онцоллоо.

Найман чиглэлд нийтийн тээврийн 26 автобус төрийн алба хаагчдад үйлчилж байна. Тухайн автобусанд алба хаагчид зорчихдоо ажлын үнэмлэхээ үзүүлж, үйлчлүүлэх юм.

Тайлбар: Төрийн албан хаагчдад үйлчилж буй автобусны маршрут

Өнөөдөр 11:00 цагийн байдлаар автобусны хөдөлгөөн зогсоод байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 100 гаруй хяналтын камер замын хөдөлгөөн, тээврийн хэрэгсэлд хяналт тавьж байгаа юм.

Холбоотой мэдээ