Маргаашнаас эхлэн БНСУ-тай хийх бүх нислэгийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл цуцаллаа

2020-02-24 147

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Онцгой комисст үүрэг өгч, БНСУ-тай хийж буй нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэл өгсөн юм.

Улсын Онцгой комиссын дарга, зам тээврийн яам хуралдаж гуравдугаар сарын 2-ныг хүртэл Инчон болон Бусан чиглэлийн нислэгийг цуцаллаа.

1. Шинэ коронвирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ

2. БНСУ дахь Монгол Улсын иргэдтэй холбоотой арга хэмжээ

3. БНХАУ-аас ирэх Монгол Улсын иргэдийн асуудал болон нүүрс, газрын тосны тээвэрлэлтийн нөхцөл байдал

4. Экспортын зарим арга хэмжээ

5. Цагаан сарын өдрүүдээр автозам хязгаарласан арга хэмжээнүүдийг хэлэлцлээ.

Захиалга өгсөн билетүүдийг, хорио тавигдсаны дараа үнэгүй буцаах аж. 

Өмнөд Солонгосын гадаад харилцааны яамны мэдээлснээр Израил, Йордан, Бахрейн, Кирибати, Самоа болон Америкийн Самао зэрэг зургаан улс сүүлийн 14 хоногийн турш Өмнөд Солонгос улсад байсан хүмүүсийг хүлээн авахгүй ба хэрвээ шаардлагатай гэж үзвэл халдвар тархаагүй өөр улсад 14 хоног байлгаж, шинжилгээ хийлгэсний дараа нутагтаа нэвтрүүлнэ хэмээжээ.

Харин Их Британи, Макао, Туркменистан, Казахстан, Оман, Бруней, Катар, Этиоп, Уганда зэрэг есөн улс Өмнөд Солонгосоос ирж буй зорчигчдыг тусгаарлаж, эрүүл мэндийн шинжилгээ хийсний дараа нутагтаа нэвтрүүлнэ хэмээжээ.

Холбоотой мэдээ