Япон улсын өнөөгийн байдал хурцдаж байна

2020-02-24 256

Япон улсын өнөөгийн байдал хурцдаж байгаа талаар мэдээлж эхэлжээ. Чиба мужид сургуулийн багш халдвартай нь тогтоогдов. Хоккойдоод бага сургуулийн ах дүү хоёр, 20 настай оюутан охин халдвар авч биеийн байдал нь тун хүнд эмнэлэгт хүргэгдсэн байна. Гол нь хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа юм.

Түүнчлэн JR галт тэрэгний компанийн Сагамихара буудлын ажилтан халдвар авсан талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Уг ажилтны гэр бүлийн гишүүд 20 орчим насны хоёр охин болон гэргий нь халдвар авсан нь тогтоогдсон байна.

Тухайн өдөр галт тэрэгний буудлын ажилтантай хамт ажиллаж байсан ажилтануудыг гэрт нь амрааж байгаа бөгөөд зарим нэг нь халуурах зэрэг шинж тэмдэг илрээд байгаа аж.

Усан онгоцонд байсан бөгөөд халдваргүй нь тогтоогдсон япон иргэдийг гэрт нь буцаасан боловч гэртээ буцсаны дараахан 60 настай эмэгтэй халдвартай нь тогтоогджээ. Тиймээс халдваргүй гэж гэртээ буцсан усан онгоцны зорчигчдыг гадуур гарахгүй байхыг анхаарууллаа.

Холбоотой мэдээ