Улаанбаатар хотод цас орж хүйтэрнэ

2020-02-24 169

2020 оны 02 дугаар сарын 17-ноос 02 дугаар сарын 24-нийг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/ Хугацааны дунд үед цас орж, цасан шуурга шуурна /

Хур тунадас: 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 19-нд зарим газраар, 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь талын нутгаар 13-15 м/с хүртэл ширүүснэ.

Холбоотой мэдээ