БНСУ-д Коронавирус халдвар авсан хүний тоо огцом өсч, 763-т хүрчээ

2020-02-24 154

Өмнөд Солонгос улсад шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо нэг шөнийн дотор 161-ээр нэмэгдэж өнөөдөр буюу хоёрдугаар сарын 24-ний өглөөний байдлаар нийт 763 тохиолдол бүртгэгдээд байна. Шинээр бүртгэгдсэн 161-н тохиолдлын 115 нь Тэгү хотын сүмийн цугларалттай холбоотой ажээ. Тус сүмийн цугларалтанд оролцсон шинэ коронавирусийн халдвартай 61 настай эмэгтэй нийт 231 вирус халдаасан бол энэ тоо цаашдаа 1200 хүрэх төлөвтэй байгаа хэмээжээ.

Өнгөрсөн Ням гаригт Солонгос улсад онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоож Тэгү, Гваньжу зэрэг хотуудын сүмийн үйл ажиллагаануудыг хаагаад байна. Мөн БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жае-Ин онц байдал зарлаж Тэгү хот болон Чёондү аймгийг “онцгой бүс” хэмээн зарласан билээ.

Холбоотой мэдээ