БНСУ-д 16 сартай нялх хүүхдээс коронавирусын халдвар илэрчээ

2020-02-23 177

31 дэхь халдвар авсан хүний очсон хуримын ордонд очоод ирсэн залуу гэр бүл коронавирусын халдвар авсан болохыг шинжилгээгээр тогтоогоод байсан.

Энэхүү гэр бүл нь Кимпо хотод амьдардаг бөгөөд Тэгү хотод хуриманд оролцчихоод ирсэн байна.

Улмаар 16 сартай хүүхдийнх нь эхний шинжилгээний хариу эрүүл гарсан боловч хоёрдох удаагийн шинжилгээний хариу дөнгөж сая гарч коронавирусын халдвар авсан болохыг нь тогтоолоо.

MҮОНТ БНСУ дахь тусгай сурвалжлагч: Э.Ижилболд

Холбоотой мэдээ