Хөгжлийн бэрхшээлтэй хэмээн гадуурхагдсан Куаден одой хүү бүх оддын тоглолтыг нээлээ

2020-02-23 506

Австралийн уугуул абориген үндэстэн Яррака Бэйлес есөн настай Куаден хүүгийнхээ бичлэгийг нийгмийн сүлжээнд хэд хоногийн өмнө тавьсан. Тэрээр уг бичлэгтээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гадуурхан дээрэлхэж байгаа бодит үнэнийг илчилсэн бөгөөд амиа хорлохыг хүсэж байгаагаа нулимс дуслуулан ярьсан юм.

Хүүгийн бичлэгийг үзсэн хүмүүс түүнд хүчтэй, зоригтой байхыг ерөөж, Куаденыг Диснейландад аваачих зорилгоор хандив цуглуулж эхэлсэн аж.

Австралийн Рэгбигийн үндэсний холбоо өчигдөр хүүг урьж Бүх оддын тэмцээнээ нээлгэжээ. Куадены ээж хүүгээ үргэлж регби лигийн од болохыг мөрөөддөг тухай өгүүлсэн юм. Мөн Куаден Бэйлес хүүгийн дүрс бичлэг АНУ, Их Британи даяар одой хүмүүсийн эрхийг хамгаалах, тэднийг ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэлд олон хүний анхаарлыг хандуулаад байна.

Хүүхэд бүр аз жаргалтай байгаасай

Холбоотой мэдээ