Малчин хүү Ц.Энхмандал малаа хариулж яваад Билгэх баян бүрд гэдэг газраас түүхийн олдвор, АСАР ҮНЭТ эд өлгийн зүйлс олжээ

2020-02-23 250

Сүхбаатар аймгийн Онгон сумын малчин Ц.Энхмандал малаа хариулж яваад 3-р багийн нутаг Билгэх баян бүрд гэдэг газраас түүхийн олдвор, АСАР ҮНЭТ эд өлгийн зүйлс олжээ.
Найзууд нь түүнд зарж, баян болъё гэж хэлэхэд нь “Монголын ихэнхи ховор түүхэн дурсгал Хятадуудын гарт орсон гэсэн. Хэдүүлээ энийг зарвал, МОНГОЛЫН ХҮНИЙ ОЮУНЫ БҮТЭЭЛ бас нэг Хятадын гарт орж таарна. Энийг урласан уран дархан Монголын үрс, хойч ирээдүйдээ зориулж урласан болохоос, өнгө мөнгө болгох гэж урлаагүй байх. Бид мөнгө болголооч, амар олдсон мөнгө юм болохгүй, шоудаад, баас, шээс болоод л дуусна. Нэг өдрийн зугаа цэнгэл биш НЭГ ҮЕИЙН БАХАРХАЛыг бүтээе.
Тэрний оронд Улсдаа ХЭДЭН ЗУУН ЖИЛЭЭР ХАДГАЛАГДАЖ, ирээдүйн дүү нар минь үзэж, монгол хүн ингэж урлаж, бүтээж чаддагыг харах БАХАРХАЛ болог гэж хэлээд аймгийнхаа Угсаатны зүйн музейд бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгчээ.

Холбоотой мэдээ