чоно бороо далимдуулан хот айлын хонь шүүрдэг бол Т.Аюурсайхан коронаг далимдуулж дүүргийн Засаг даргыг шүүрэв

2020-02-23 199

Коронавирусын халдварын тухай мэдээлэл нийгмийн анхаарлын төвд оршиж, төрийн байгууллагууд бүх л анхаарлаа коронавирусын асуудалд хандуулж байгаа. Засгийн газар, Улсын онцгой комисс өдөр алгасахгүй шийдвэр гаргаж, нийтийн эрүүл мэндийг аюулаас аврах боломжийг эрэлхийлж, Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр сэрэмжлүүлэг хүргэж, цаг үеийн нөхцөл байдлыг цаг алдалгүй олон нийтэд мэдээлж байна. Өвчний сургийг даган улс төр орчим ч нам гүм байгаа.

Гэвч өчигдөр ийм нам гүм байдлыг эвдсэн үйл явдал Чингэлтэй дүүрэгт өрнөв. Тус дүүрэгт яг л чоно борооноор хот айлын сүрэгт халдан, идэш эргүүлдэг шиг үйл явдал болсон бөгөөд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан коронаг далимдуулан Чингэлтэй дүүргийг “булаан эзэлсэн” талаар хэвлэлүүд мэдээлж байна.

Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны гишүүдийн хоорондын хагарал, тэмцэл дээд цэгтээ хүрч, ганцхан өдрийн дотор Чингэлтэйн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Бат-Эрдэнийг ИТХ-ын даргаас, Ж.Эрдэнэбатыг дүүргийн Засаг даргаас огцруулах ажиллагааг Т.Аюурсайхан зохион байгуулсан талаар niisleltimes.mn сайт мэдээлсэн байна.

Энэ үйл явдлыг өнгөц харвал дүүргийн удирдлагуудыг сольж байгаа мэт боловч цаагуураа УИХ-ын гишүүдийн эрх мэдлийн төлөөх зодоон ил гарч, сонгуулийн бэлтгэлээ хийж буй үйл явц ажиглагдаж буй.

Тодруулбал, МАН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүн Д.Ганболд, Т.Аюурсайхан, М.Оюунчимэг нар түнжин тасарснаас дүүрэг ийн бужигнах болсон тухай мэдээнд дурьджээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг ажлаас нь чөлөөлсөн тул түүний орлогчоор ажиллаж байсан Ж.Лхагвасүрэнг түр орлон гүйцэтгэгчээр дээд шатных нь Засаг дарга томилжээ. Нэг баг болж хамт явж байснаа даргыгаа мөргөж дарга болсон Ж.Лхагвасүрэнг УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы фракц хэмээн МАН-ынхан өөрсдөө хэлсэн байна.

Т.Аюурсайханы хувьд УИХ дахь хамгийн “поп” гишүүдийн жагсаалтад багтдаг. Хэн нэгэн “поп” гишүүн нь дуртай үедээ дүүрэг самраад байвал төрийн ажил тогтвортой явах нөхцөл бүрдэх болов уу. Чоно борооноор гэдэг бол УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан коронавирусын халдвараар далимдуулж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Чингэлтэй дүүргийг “эвдлээ”.  Монгол Ардын намд дарга, удирдлага гэж байна уу!?   https://updown.mn/110577.html

Холбоотой мэдээ