БНХАУ-ын 54 иргэнийг буцаалаа

2020-02-22 208

Улсын Онцгой комиссын шийдвэрээр 2020.02.22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомт түр нээгдэж эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын иргэдийг буцаах ажлыг зохион байгууллаа. Мэргэжлийн хяналтын байгууллагаас эдгээр 54 иргэнд эрүүл мэндийн хяналтыг хийхэд халдварт өвчний сэжигтэй зорчигч илрээгүй байна.
Иргэдийг авто замын шалган нэвтрүүлэх боомтод автобусаар авч ирж хятад талын автобусаар улсын хил нэвтрүүлсэн бөгөөд тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийлээ.

Эх сурвалж: Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар

Холбоотой мэдээ