БНХАУ МУУ УСНЫ СУВГААС ТОС ШҮҮЖ ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОВ

2020-02-21 161

Муу усанд хурсан тосыг шүүж зарах нь түгээмэл байжээ. Хятадад хэрэглэж буй хүнсний тосны 10% нь ийм гаралтай гэх. Коронавирус өтгөн ялгадсаар дамжих нь илэрсэн тул муу усны тосыг ашиглахыг хорих болжээ. Муу усны тос нь мөн хорт бодисууд ихээр агуулдаг, гэдэсний өвчлөл, хорт хавдар, чихрийн шижин, зүрхний эмгэг үүсгэх нигууртай аж. Бохир заваан байдлыг арилгахад Хятад улс их анхаарах болжээ. Үүнээс болж өвчин халдвар их гардаг. Саяхан зөвшөөрөгдсөнөөс бусад зэрлэг амьтны мах идэхийг хориглосон билээ.

Эх сурвалж: https://www.eg.ru/society/843400-v-kitae-vynesut-smertnye-prigovory-za-prodaju-jira-iz-kanalizacii/

Холбоотой мэдээ