“АХМАДУУД ХАМГИЙН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ” гээд байхад л нэг иймэрхүү

2020-02-21 189

Хаан банкны үйлчилгээ авах гэсэн иргэдийн түрүүч нь өглөөний 08.00 цагт иржээ. Тэдний дийлэнх нь эмээ, өвөө нар. Гадаа жиндүүхэн, дотор тун бүгчим. Банкууд тэтгэврийн зээл олгож эхэлсэн эхний өдөр ийм байна. Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх шийдвэр гарсан нь эсрэгээрээ тэтгэврийн зээл авах гэсэн хүмүүсийг улам олон болгожээ. Гэхдээ хөл хорио тогтоосон энэ үед, ийм цагаар сар шинийн өмнө олноороо ингээд бөөгнөрөх нь ханиад томуу олшрох нэг шалтаг, шалтгаан мөн л дөө. Ажиллах цагаа 16.00 болгосон нь ийм урт дараалал үүсгэсэн гэнэ. Хаан банк орно гэдэг энгийн үед ч халгамаар. Энэ олон хүн өнөөдөр хэзээ гэртээ харих бол гэж өмнөөс нь шантармаар. Чингэлтэй дүүрэг, 17-р сургууль, Далайхүү төв.  Юун нөгөө коронавирус, юун нөгөө өндөржүүлсэн бэлэн байдал, хорио цээр. АХМАДУУД ХАМГИЙН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ гээд байхад л нэг иймэрхүү. Бүх ахмадуудаа нэг дор цуглуулчихдаг. Юу ч гэмээр юм. Ахмадуудын маань буруу биш шүү. Хятадад Коронавирусын халдварын улмаас нас барсан хүмүүсийн 80 хувь нь ахмадууд байдаг.

Холбоотой мэдээ