Гадаадаас ӨНДӨГ татваргүй оруулж ирж, Дотоодын компаниуд БУХИМДАЖ байна

2020-02-21 334

Гадаадаас өндөг татваргүй оруулж ирж дотоодын компаниудыг дампууруулах гэж байна.
Чоно борооноор гэгчээр ЗГ өндөгний импортын татвар тэглэхээр болжээ. Үндэсний үйлдвэрээ дэмжиж зах зээлээ хамгаалах нь Монгол төрийн үндсэн бодлого өөрсдөө хийж бүтээж чадаж байгаа зүйлээ гаднаас авахыг хориглох хэрэгтэй.Тэгж гэмээн бид хөгжлийн зөв замдаа орно. ЗГ ӨНДӨГНИЙ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН БИЗНЕСЭЭС САВРАА ТАТ ❗️

Засгийн газраас гаргасан нэгэн шийдвэрийн талаар үндэсний үйлдвэрлэгчид, тэр дундаа өндөг үйлдвэрлэгчид бухимдаад эхэлжээ. Тодруулбал, Импортын татвар тэглэх хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад Орос өндөг оржээ. Улмаар ЗГ-ын хуралдаанаар батлагдсан байна. Мөн энэхүү татварын хөнгөлөлтийн асуудлаа УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх гэнэ.
Энэ талаар дотоодын өндөг үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг “Түмэн шувуут” ХХК-ийн захирал Л.Эрхэмбаяр онцолжээ.
Тэрээр, “Ч.Улаан сайдтай уулзав. Импортын татвар тэглэх хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад Орос өндөг орсон байна. Бидний үхэл гэсэн үг л дээ. ЗГ-ын хуралдаанаар ийм жагсаалт баталжээ. Удахгүй татварын хөнгөлөлтийн асуудлаа УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх аж. Орос өндгийг битгий дэмжээч, дотоод өндгөө ч зүгээр орхичих гэсэн саналаа Ч.Улаан сайдад хэллээ. “Та нар өндөгний үнэ битгий хөөрөгдөөрэй. Бид Орос өндөгний татварыг тэглэх саналаа хэзээ ч татаж авч болно” гэж сайд хариулав.
Бид ч зүтгэе. Зөвхөн өндөгний салбарт 10 гаруй компани 600 ажлын байр байгаа юм шүү дээ. Төр засаг арай ийм шийдвэр гаргахгүй байлгүй дээ.” хэмээн цахим хуудастаа бичжээ.
  • Алс хол Оросоос импортын татвартай  ирж буй өндөгөөс өндөр үнээр монгол компаниуд бүтэн жил борлуулж иргэдээ шулж ирсндээ ичдэггүй байж ??? Монгол өндөгийн шар нь хэт өтгөн байдгийн учир юу ? Ариун цэвэр эрүүл мэндийн баталгаа хэр найдвартай вэ? Япон хоолны газар шөлөндөө түүхий өндөг хийж өгдөг. Түүхийгээр нь идэхэд сальмноз мэт олон өвчингүйг энэ компаниуд эргэлзэлгүй баталж чдах уу? МУ тэр чигээр авилгад живсэн өнөө үед  МХГ  яаж ажилладаг? өндөгний үйлдвэр доторхи эрүүл ахуй, ажилчдынх нь ариун цэвэр хэр байдаг бол  гэдэгт ихэд эргэлздэг. Яагаад гэвэл МУ элэг ходоод… аюулт өвчин хавдараар дэлхийд нэгт орох болсон ??????

Холбоотой мэдээ