БНСУ-аас ирэх 100 гаруй МОНГОЛ иргэнийг тусгаарлана

2020-02-21 173

БНСУ-д сүүлийн өдрүүдэд коронавирүсийн халдвар идэвхжиж, өндөр эрсдэлтэй орны тоонд бүртгэгдээд буй. Тодруулбал, одоогор тус улсын 156 хүн халдвар авч, нэг иргэн нас бараад байгаа юм.

Вирүсийн идэвхжил ихэссэнтэй холбогдуулан, БНСУ-аас ирсэн зургаан монгол оюутны тусгаарласан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм.

Тэгвэл МИАТ-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Ням гаригт /2020.02.23/ 100 монгол иргэн ирэхээр тасалбараа бичүүлсэн байна. Тэднийг 14 хоног тусгаарлахаар бэлтгэлийг нь ханган ажиллаж байгаа аж.

Г.ИТГЭЛ

  • Яана даа, улсаас маш их зардал гарах нь дээ. Манай эрүүл мэндийн яам, онцгой байдлын комисс хэр чадлынхаа хэмжээнд маш сайн ажиллаж байгаа шүү. Иргэн бүр ухамсартайгаар дор бүрнээ хичээх хэрэгтэй байна. 

Холбоотой мэдээ