У.Хүрэлсүх: Ё.Баатарбилэг ээ, Г.Ганбаяраа Монголын хөгжлийн түүхэнд гай битгий бол

2019-09-13 210

Өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай уулзаж, төсөл макеттай танилцсан тухай мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл энэ тэрбээр сайд, дарга нарыг нэлээд ширүүхэн зэмлэж Монголын төрд гай болохгүй байхыг анхааруулсан юм.


Тэрбээр “Засгийн газар бүх асуудлыг шийдвэрлэсэн. Мөнгө төгрөг, газрын маргаан, хэрүүл маргаантай байгаа бүх асуудлыг шийдсэн. Нураад унаж байгаа музей дээр Улсын Ерөнхий сайд өөрөө очиж үзсэн. Асуудлыг чинь газар дээр нь шийдсэн та нар яагаад ажиллахгүй байгаа юм. Та нар ажил хийвэл хий. Хийхгүй бол боль. Та нарын цаана гадаадад сургуульд төгссөн залуучууд төрдөө зүтгэе, ажил хийе гээд байж л байна. Энд битгий буг болоод суугаад бай. Ажил хийж чадахгүй бол Монголын төрөөс зайлцгаа. 11 сараас хойш энэ зургийн компанитай яагаад хамтарч ажиллахгүй байгаа. Соёл урлагийн үндэсний театрыг  хийгээд тавьчихсан макетаа хар.  Чи хүн юм ярьж байхад битгий өөр тийшээ хараад бай. Цогтгэрэл ээ битгий доромжлоод байгаарай. 10-н жилийн хүүхэд  ч ийм макет хийхгүй. Чингис хааны музей шиг макет хийчхэж болохгүй байна уу. Энэ асуудлаар олон удаа хэлж, сануулсан. Ё.Баатарбилэг сайдаа, Г.Ганбаяр дэд сайдаа. Ажлаа хийвэл хий. Хийхгүй бол улсад бүү гай бол. Монголын хөгжлийн түүхэнд гай битгий бол. Цаашид төсөл хөтөлбөрүүдийг ийм байдалтай удирдах уу Г.Ганбаяраа” хэмээлээ.

Холбоотой мэдээ