ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ДАРГА Н.МӨНХБААТАР 80 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВЧ БАЙГААД БАРИГДЖЭЭ

2020-02-21 231

Авлигатай тэмцэх газраас Хан-Уул дүүргийн газрын албаны дарга Н.Мөнхбаатарыг энэ сарын 19-нд бусдаас хахууль авч байхад нь үйлдэл дээрээ саатуулж, цагдан хорьжээ. Түүнийг албан тушаалаа урвуулан 80 сая төгрөгийн хахууль авсан хэмээн шалгаж байгаа аж.

Мөн хойшлуулашгүй ажлын хүрээнд 48 цагийн хугацаагаар албадан саатуулаад байгаа юм байна. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийдэх аж.

Холбоотой мэдээ