Украйн улс гэж нэг шившгийн газар болжээ

2020-02-21 351

Уханиас иргэдээ авна, авахгүй гэж байж байж чүү нэг юм онгоц явуулаад авсан чинь хүлээж авах нисэх буудал байдгүй. Бүх хотууд нь эсэргүүцэж жагсаал хийж, дугуй шатааж дөвчигнөж. Онгоцонд 73 хүн байсанаас нисэх баг,албаны хүмүүсээс гадна 45 украины иргэн, мөн гадаадын хэсэг иргэд байж, үүн дотор латин америкийн хэд хэдэн улсын нэр явналээ Эквадор,Аргентин г.м. Төлөвлөсөн хотод нь буулгахад үймээн самуун дэгдэж саад болсон тул онгоц 35 тойрог эргэж түлшээ бараад Киев хотруу нисэж түлш авч.Ингэсээр арай гэж Харьков хотод буулгаж.Тэнд “Новые Санжары” амралтын газар аваачсан чинь автобусны цувааг жагсагчид тосож чулуугаар нүүлгэж, гарвал ална гэцгээжээ. Босогчид болон хамгаалалтанд гарсан цагдаагийнханы хооронд мөргөлдөөн болж хуягт техник хүртэл татсан байна.Уханиас ирж буй иргэдийг тосож байсан хамаатан,гэр бүлийн иргэдийг зодож цохин,заримыг нь алсан ч сураг байна.Хүн сүрэг ийм болдог аж.Аймаар хэрэг шүү! Энэ улс мөхөх нээ
P.S. Үндсэрхэг үзэл гээч гаарч бараг хагас нацист хүчин төрийн толгойд гарч дотроо хагаралдан, иргэний дайн сүүлийн хэдэн жил хийж, аймшигт дарангуйлал тогтсон авилгал хээл хахууль,тусгай хүчний нууц ажиллагаа,хүний эрх гэж түйн чинээ ч байхгүй болсон энэ улсад байдал ийм л байна.Хайран сайхан Украин улс, хайран сайхан ард түмэн… Маш харамсалтай. Түргэхэн байдал засарч улс нь эдгээсэй дээ!
За тэгээд өргөн олон Монголчууд минь, байдал хаашаа ч эргэлээ гэсэн монголоороо байж, өгөөмөр уужуу,тусч хүнлэг чанараа гээж болохгүй шүү!Монголын маань заяа өндөр,буян арвин муу юм холуур өнгөрөг!

Холбоотой мэдээ