Жүжигчин Отгоо одонгийн хүүхдээ өлгийдөн авлаа

2020-02-21 214

Жүжигчин Отгоо одонгийн хүүхдээ өлгийдлөө

“Шинэ үе” продакшнаас ажлын гараагаа эхэлсэн ч өдөө “Мөрөөдлийн театр”-т харъялагдаж яваа жүжигчин Отгоо буюу Б.Отгонтуяа өчигдөр дөрөвдэх хүүхдийнхээ зулайг үнэрлэсэн байна. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “2020-02-20 Энэ өдөр ямар сайхан өдөр вэ ? Үлгэрийн юм шиг цас хаялсан энэ өдөр бурхнаас илгээсэн 4 дэхь үрээ өгийдэн авлаа” хэмээн бичсэн байна. Жүжигчин Отгоо жирэмсэн байхдаа “Бүтэн амьдрал” уран сайхны кинонд тоглож амжсан байна. Угийн ажилсаг сэргэлэн гэдгээрээ гайхагддаг жүжигчин бүсгүй маань өмнө нь “Цэмцгэр” нэртэй хими цэвэрлэгээ ажиллуулдаг байсан. Харин өдгөө үндэсний үйлдвэрлэлийн “попкорн” хийж бяцхан хэрэглэгчдийнхээ гарт хүргэж байгаа билээ.

 

Холбоотой мэдээ