60 тэрбумыг ЖДҮ-гээр хэрэгжүүлжээ

2019-09-13 260

2012-2016 оны хооронд МАН ямар байсныг мэдэх хүмүүс нь мэдэж л байгаа. Дотоод үйл ажиллагаагаа явуулах зардалгүй болчихоод Г.Алтан хатагтайгаас 1 сая долллар зээлж байсан нам шүү дээ. Тэрийгээ өгөөгүй л байгаа гэдэг юм. Оронд нь Төрийн банкийг өгөх гэлээ гээд нэг хэсэг хэвлэлээр шуугисан.
Одоо бол МАН-ын шошготой захын бацааны оймсыг сэгсрэхэд 1 сая доллар унана шүү.

Харин тэднийг ийм өлөн зэлмүүн амьдралаас их ялалтад хүргэсэн энэ намын экс дарга нар ёстой муугаа үзэж байх шиг байна. 60 тэрбумын бичлэгийн асуудлаар нь Ц.Сандуйг яллагдагч болгоод шүүх рүү илгээчихжээ.
Үнэн хэрэгтээ 60 тэрбумын яриа бол намын дарга бүрийн өрөөнд яригдаж байдаг гэж олон улстөрч хэлсэн дээ. Бас тэр иргэн Г.Доржзодов гэдэг этгээд тэр схемээ хийчихээд нам нам дамжиж танилцуулаад явж байсныг эх сурвалжууд ярьж л байдаг юм.

МАН-ын удирдлагууд танилцсан. Тэгээд буцаасан. Тэрэнд шаралхсан Г.Доржзодов мөнгө нэхээд, болохгүй болохоор нь интернетэд тавьчихсан. Ийм л асуудлыг ярьдаг.
Харин нөгөө талд энэ бичлэгээр улс төр хийж маш амжилттай яваа МАН, АН-ын олон хүн бий. Тэд энэ бичлэгийг хэрэг болон шүүхэд очиход ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа гэх юм билээ.
Нэг үгээр 60 тэрбум бол ингэж болсон яриа байдаг. Харин энд нэг сонин давхцал гарч ирдэг. МАН-аас дэвшиж сонгогдсон гишүүд, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарын ЖДҮ-гийн хэргийн хохирол нь яг 60 тэрбум болдог байна. ЖДҮ-гийн гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүд яг 60 тэрбумыг ЖДҮХС-гаас хулгайлсан гэсэн үг.

Тохиол уу, юу вэ. Ямар ч байсан МАН-ын өмнөх дарга нар 60 тэрбумыг босгоно гээд ярьж байсан, одоогийн дарга нар нь 60 тэрбумыг хулгайлсан. Тайлбаргүйгээр харахад У.Хүрэлсүх нар 60 тэрбумыг ЖДҮ-гээр хэрэгжүүлжээ гэж харагдаж байна.

Улс төр

Нийтлэлч:

Р.Саруул

Холбоотой мэдээ