ӨМНӨД СОЛОНГОСЫН ИРГЭДЭД ХИЛИЙН ХОРИГ ТАВИХГҮЙ БОЛ БАЙДАЛ ЭВГҮЙ БОЛЛОО!!!

2020-02-20 341

Хятадын дараа коронавирус хурдтай тархаж буй улс нь Өмнөд Солонгос болоод байна. Гэтэл тус улсад олон монгол иргэд байхаас гадна солонгосчууд Монголд олноор ирдэг. 2-р сарын 19-ний байдлаар БНСУ-д коронавирусийн халдварын тохиолдол нийт 46 болж огцом өссөн талаар хэвлэлүүд мэдээлэв. Үүнээс сүүлийн 13 тохиолдол нь Умард Гёнсан мужийн Дэгү хотоос илэрсэн байна. Одоогоор халдварын тохиолдлууд БНСУ-ын Сөүл, Инчеон, Гуанжу, Кёнги мужийн Гуян, Пёнтек, Бүчон, Сувон, Гүри, Умард Чолла мужийн Гүгсан, Өмнөд Чолла мужийн Нажү, Умард Гёнсан мужийн Дэгү зэрэг хотууд болон Инчеон олон улсын нисэх буудлаас илэрснийг Сөүл дэх ЭСЯ мэдээлжээ. Иймд Өмнөд Солонгосын иргэдэд хилийн хориг тавихгүй бол байдал эвгүй боллоо. Халдвар Өмнө Солонгосоос орж ирэх магадлал өндөр байна.

Холбоотой мэдээ