ЦАГААЧ ХЯТАДУУД КАЗАХСТАНЫ ЦАГДААГ ЗОДЖЭЭ

2020-02-19 232

Монголчууд ч гэсэн хятадууд ямар болж байгааг бодох ёстой. Хятад мөнгөтэй, хүчтэй болж, Төв Азид нөлөөгөө тогтоож, “нэг зам-нэг бүс” гэх замын төсөл хэрэгжүүлснээр хятадууд олон мянгаараа шинэ нутагт цутган орж ирж байна. Үүнээс гадна 100 жилийн өмнө цагаачилж ирсэн хятадууд хүртэл толойгоо өндийлгөн догширч байна. Өнгөрсөн Баасан гарагт Казахтсанд дунган хэмээх цагаач хятадууд цагдааг нь ингэж эсэргүүцэн зодолдсон байна.

Юу болсныг дурдвал, өнгөрсөн Баасан гарагийн орой Казахстаны өмнөд хэсгийн Масанчи хэмээх 13 мянган хүнтэй хотод угсаатан хоорондын мөргөлдөөн гарч, буудалцсанаас болж 8 хүн нас барсан байна. Уг мөргөлдөөн казахууд болон дунган хэмээх хятад цагаачдын хооронд болжээ. Масанчи хот нь дунганчууд давамгайлсан хот бөгөөд нэг ёсондоо “чайна таун” аж. 19-р зуунд Хятадаас Казахстаны нутагт цагаачилж ирсэн олон мянган лал шашинт хятадууд өдгөө Казахстаны угсаатны бүрэлдэхүүнд ордог байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэг гардаг өдөр цагдаа Хонда маркийн нэг автомашиныг зогсоон шалгах гэтэл зугтсан аж. Ингээд цагдаа нар тэр автомашиныг араас нь мөшгөж, жолоочийн гэрт нь очиж барих гэтэл хятадууд цагдааг ах дүүсээрээ нийлж зоджээ. Энэ үеэр цагдаа нар тэдний хоёрыг барьж саатуулсан байна. Гэтэл тэр орой тус хотод дунган, казахууд оролцсон томоохон мөргөлдөөн гарч, буудалцаан болжээ. Энэ үеэр 8 хүн алагдаж, гэр орон, олон машин шатсан байна. Уг мөргөлдөөн нь маргаан, зодооноос болсон юм шиг боловч цаагуураа Казахстаны нийгэмд угсаатны шинжтэй зөрчил, нийгэм эдийн засгийг асуудал гүнзгийрч байгааг судлаачид анхааруулж байна.

Холбоотой мэдээ