Ойгон нуурт хорогдсон 143 үхрийн сэг зэмийг гаргаж дуусжээ

2020-02-19 182

авхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн Ойгон нуурт өнгөрсөн 11 дүгээр сард живсэн үхрийн сэг зэмийг нуураас гаргах ажлыг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын иргэдтэй хамтран зохион байгууллаа.

Тодруулбал, Түдэвтэй сумын нутгаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд болсон цасан шуурганы үеэр Ойгон нуурын цөс цөмрөн 10 өрхийн 143 үхэр унаж хорогдсон. Үхрийн сэг зэмийг нуураас гаргах ажиллагааг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой хугацаагаар хойшлуулаад байсан юм.

Тэгвэл энэ сарын 10-16-ны өдрүүдэд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан ажлын хэсэг нуурын 40-85 см зузаан мөсийг зүсэж, 97 цооног гарган 104 үхрийн сэг зэмийг 20 автомашин багаж хэрэгслийн тусламжтайгаар гаргаж, цэвэрлэлээ.

Үхрийн сэг зэмийг нуурын захаас 12 км газар зөөвөрлөн 30 м өргөн, 40 м урт, гурван метр гүн нүх ухаж булж устгасан байна. Тус нуур нь 18 км урт, найман км өргөн, нийт 61 км.кв талбай бүхий 0.2060 км.куб ус агуулдаг. Хамгийн гүндээ найман метр, хөвөөний түвшин 1,664.2 метр юм байна.

Холбоотой мэдээ