Хятадын академич Жун Нан Шань: “Манай улсын иргэд Монгол улсаас суралцах хэрэгтэй” гэж өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ

2020-02-18 521

Жун Нан Шань: Монгол үндэстний хүчирхэг генээр бахархаж байна!

Хятадын академич Жун Нан Шань “Манай улсын иргэд Монгол улсаас суралцах хэрэгтэй” гэж өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна. Түүний нийтлэлд “Монголчууд ихэвчлэн цэвэр байгалийн гаралтай хонь, үхрийн мах, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг тул эрүүл чийрэг байдаг бөгөөд вирусийн халдварт тийм ч хурдан өртдөггүй. Олон жилийн турш Монгол үндэстэн улс орон, нийгэм, ард түмэндээ ямар ч хүндрэл учруулж байгаагүй. Өвөрмонголын Улаанхотын Байран баруун хошууны урлаг соёлын багийнхан нэгдүгээр сарын 20-ны өдөр Ухань хотод тоглолт хийн 24-ний өдөр (Хятадын цагаан сарын битүүний өдөр) нутагтаа очоод шууд хөл хорионд орсон. Гэтэл тэдний дундаас нэг ч хүн халуураагүй, вирусийн халдвар аваагүй тул өнөөдөр хөл хорионоос гаргасан байна. Монгол үндэстний хүчирхэг ген болон дархлаагаар бахархаж байна” гэжээ.

  • Энэ эрдэмтэн нутаг нэгт монгол үндэстнээсээ суралцах гэсэн болохоос бус Монгол улсаас гэж нэгч үг хэлээгүй байна. Орчуулга хийхдээ зөв орчуулж бай!!!. 

Холбоотой мэдээ