ГССҮТөвийн эмч нар НЭГ өдрийн цалингаа “Ухань” хотод хандивлана

2020-02-18 150

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн ажилчид нэг өдрийн цалингаа Ухань хотын эмч ажилчдад хандивлахаар болжээ. ДЭМБ-ын төлөөлөгчийн мэдээлснээр Covid-19 вирусийн тархалт 2020 оны хоёрдугаар сарын 18-ны 10:00 цагийн байдлаар 73,331 тохиолдол, 1,872 нас баралт бүртгэгдсэн. Хятадаас гадна 25 улсад 803 тохиолдол, 3 нас баралт гараад байна.

Шинэ коронавирусийн халдварын дэгдэлт нэгдүгээр сарын 23-26-нд оргилдоо хүрч буурах хандлагатай байна. Эмнэлгийн 1,716 ажилтан халдвар авснаас 5 нь нас барсан. Мөн

COVID-19 халдварын эмчилгээний талаар БНХАУ-д 80 гаруй судлагаа хийгдэж байгаагийн 15 нь нэлээд үр дүнтэй байгааг мэдээлсэн. Харин 2012 онд SARS дэгдэхэд уламжлалт анагаах ухааны зарим эм бэлдмэлийг вакцин бүтээхэд хэрэглэж байсантай адил шинэ корона вирусийн энэ үед уламжлалт анагаах ухааны зарим эмийг орчин үеийн вирусийн эсрэг үйлчилгээтэй хавсран хэрэглэх нь үр дүнтэй байгаа талаар судалгаа хийгдсэнийг өчигдөр мөн танилцуулсан  хэмээн хэллээ.

ЭМЯ-ны зүгээс иргэдийг аль болох шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, хот хооронд, орон нутаг хооронд зорчихгүй байхыг зөвлөсөөр байна.

Мөн халдвар гарсан улс оронд зорчиод ирсэн иргэд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрээгүй хэдий ч эмнэлгийн байгууллагад хандаж шинжилгээ өгч байгааг хэллээ. Говьсүмбэр аймагт эмнэлэгт хандсан иргэд БНСУ-д 14 хоног аялаад ирсэн учраас эмнэлгийн байгууллагад хандсан бол, ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүн Тайваньд зорчоод ирсэн байна. Одоогоор ХӨСҮТ-Д гурван хүн, Говь-Сүмбэр аймагт хоёр хүнийг тусгаарлан шинжилгээ хийж байна хариу маргааш гарна.

Холбоотой мэдээ