МАНАНГИЙНХАН УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАНЫГ СҮРДҮҮЛЭВ ҮҮ!!!

2020-02-18 183

Өөрийгөө ерөнхий сайд асан Сү.Батболдын хүн гэж ярьж явдаг, “Талх” хочтой Ч.Ганхуяг гэгч УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд хандан мэдэгдэл хийсэн гээд байхаар нь түүний видео бичлэгийг үзлээ. “Талх” Ч.Ганхуягийн мэдэгдэл гэхээр нэг тийм хошин маазрал юм байх гэж бодсон чинь, харин МАНАН бүлэглэлээс Т.Аюурсайханд өгч буй заналхийлэл гэж үзэж ч болох ноцтой сүрдүүлэг юм байна.

Уг бичлэгт Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг “бид” гэж бүлэг хүмүүсийг төлөөлж байгаад мэдэгдэл хийжээ. “Бид” гэхээр дан ганц Ч.Ганхуягийн мэдэгдэл биш болж таарч байна. Тэгэхээр “бид” гэдэгт нь МАНАН бүлэглэлийн томчууд орж байгаа болов уу гэж харж байна. Мэдэгдэлд их ноцтой зүйлс хэлжээ. Хамгийн ноцтой нь дээрх мэдэгдэлд ингэж хэлсэн байх юм: Аюурсайхаан “чи бол түр зуурын үзэгдэл”… “Чи бол яваад өгнө”… “3 жил тэсэж байна шүү”. “Бид” гэж байгаад, нөгөө хүнээ “түр зуурын үзэгдэл” гэж байгааг юу гэж ойлгох вэ? Энэ бол цаагуураа ноцтой утгатай юм.

МАНАН бүлэглэл яагаад УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд ийм ноцтой сүрдүүлгийн мэдэгдэл хүргүүлж байна вэ? Асуудал нь төрийн өмчит том компаниудын хувьчлал аж.

Асуудал 2016 онд эхэлжээ. 2016 оны сонгуулийн дараа МАНАН бүлэглэл Монголын төрийн өмчит том компаниудыг хувьчилж авахаар жагсаалт гаргаад, УИХ-д оруулсан байдаг. Гэтэл тэр үед УИХ-д шинээр орж ирсэн залуу гишүүн Т.Аюурсайхан Монгол шуудан, МИАТ гэх мэт төрийн өмчит компаниудыг ашиггүй гэх шалтгаар хувьчлах гэж байхад нь ганцаараа зүтгэж байж, зогсоосон аж. Гэтэл энэ үйл явдлын дараа нөгөө ашиггүй гээд байсан Монгол шуудан компани ашигтай ажилласан байна. Төрийн компани ингэж ашигтай ажиллаж болдог талаар Т.Аюурсайхан 2-р сарын 10-нд өөрийн нүүр номдоо ингэж мэдэгджээ:

“2016 оны намар Монгол Шуудан ХК-ийг 20 тэрбум төгрөгөөр хувьчлах Тогтоолын төсөл УИХ-д орж ирэхэд нь ганцаараа ч гэсэн уйгагүй эсэргүүцэж, судалгаа тооцоо, үндэслэл дэвшүүлсээр зогсоож чадсан юм. Монгол Шуудан ХК 2019 онд 15.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж орлогын татварт 114.9 сая төгрөг төлж 1.1 тэрбум төгрөгийн ЦЭВЭР АШИГТАЙ ажиллажээ. Хуримтлагдсан ашиг ийнхүү 4.3 тэрбум төгрөг болж байна.”

Гэтэл дээрх тоо баримт бүхий мэдэгдэл нь төрийн өмчит компаниудыг алдагдалтай гэх шалтгаар хувьчлан авах гэсэн этгээдүүдэд том цохилт болсон байна. Өөрөөр хэлбэл, ард түмнийг хууран мэхэлж тархи угаах замаар баялгийг нь авч сурсан бүлэглэлийн суртал ухуулгыг Т.Аюурсайхан тоо баримтаар няцааж орхижээ. Ингээд МАНАН бүлэглэлийнхэн хариу болгож “Талх” Ч.Ганхуяг гэгчээр дамжуулан дээрх сануулгыг Т.Аюурсайханд өгч байгаа бололтой.

Өмнө нь Т.Аюурсайханыг сэтгүүлчдээр дамжуулан хууль шүүхээр сүрдүүлж байсан. Энэ залууг олон сүрдүүлж байна даа.

  • Талхныхаа үнийг л судлаж хэвт…зарим нэг хүн  таван цаасны бараа хараад томроно гэж боддог юм шиг!!!!!

Холбоотой мэдээ