ВАЛЕНТИН ТЭМДЭГЛЭХ НЭРИЙДЛЭЭР ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮД НЭГНИЙГЭЭ ХҮЧИРХИЙЛЖЭЭ

2020-02-18 687

Хоёрдугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг буюу Эрдэнэт хотод өсвөр насны хүүхдүүд нийлж архидан согтуурч улмаар нэгийгээ хүчирхийлсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Хэргийг тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух иргэн 48 настай Д нь цагдаагийн байгууллагад хандан “Манай охин бусдад хүчиндүүлсэн байна хэмээн өргөдөл гаргасан байна. Мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн байгууллага шуурхай шалгалтын ажиллагааг явуулахад эмэгтэй 13 настай М –г эрэгтэй 15 настай Т нь валентины өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ хүчиндсэн хэрэг үйлдэснийг олж тогтоожээ. Өсвөр насны хүүхдүүд нийлж баяр тэмдэглэх нэрийдлээр архидан согтуурч охиныг хүчиндсэн гэдгээ мэдүүлжээ.

Хэрэг үйлдсэн хэмээн урьдчилсан байдлаар тогтоогдсон 15 настай эрэгтэй Т-г тус аймгийн цагдаагийн газраас саатуулан шалгаж эхэлжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд эцэг, эхчүүд та бүхэн өсвөр насны хүүхдүүдлээ тавих анхаарлаа сайжруулах, хэнтэй хаана юу хийж байгааг нь тогтмол хянах зэргээр хараа хяналтай сайжруулахыг зөвлөж байна. Өсвөр насны хүүхдүүд цахим орчноос элдэв мэдээлэл авч улмаар даган дууриах, хорт зуршилд амархан автах зэрэг сөрөг үр дагавар их байна.

Холбоотой мэдээ