С.Чинзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар өргөн барих бололтой

2020-02-17 246

АТГ-ааc Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг Капитал банкны хэрэгт яллагдагчаар татахаар болжээ.
АТГ-ынхан НДЕГ-ын дарга Д.Зоригт, ЭМНДГ-ын дарга Ч.Алтанхуяг нарын мэдүүлэг болон УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаярын мэдүүлгийн дагуу С.Чинзоригт эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон байна.

Түүнийг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг банкуудад 15 хувийн хүүтэй хадгалуулах Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрийг эс биелүүлж Капитал банканд НДС-гийн 104,958 сая төгрөгийг байршуулахдаа 104,671 төгрөгийг нь харилцах дансанд 5 хувиар, ердөө 280 сая төгрөгийг нь Хадгаламж хэлбэрээр 15 хувийн хүүтэй байршуулсан хэрэгт буруутгаж байгаа юм байна.

Түүнчлэн 2018 оноос дампуурах нь ойлгомжтой болсон Капитал банкнаас анхны шаардлагаар НДС-гийн хөрөнгийг татан авах үүргээ биелүүлээгүй, улмаар 238 тэрбум төгрөгийг алдсан хэрэгт буруутгажээ.

С.Чинзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар өргөн барих бололтой

Холбоотой мэдээ