Э.СОДНОМПИЛЖЭЭ ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ

2019-09-12 153

Пауэрлифтингийн хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдлаа. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 105 кг-ын жинд “Рио-2016” паралимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, дэлхийн цомын аварга, Азийн аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээ 248 кг-ыг цээжнээс шахсанаар алтан медаль хүртлээ. Тэрбээр өмнө хоёр оролтуудаа (240, 245) амжилттай гүйцэтгэсэн юм. Гавьяат маань 248 кг-ыг өргөснөөр энэ жингийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Өмнө нь 107 кг-ын жингийн дээд амжилтыг шинэчилж байв.

Холбоотой мэдээ