1995-2019 онд Нийгмийн даатгалаа төлж чадаагүй иргэд дараах аргаар нөхөж төлнө

2020-02-17 330 0

HДШ болон Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоогүй иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой болжээ. Нэг сард төлөх шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 мянган төгрөгийн 10 хувь буюу сард 42 мянган төгрөг байхаар тогтоолоо. Шимтгэлээ хэдэн жилээр нөхөн төлөх нь тухайн иргэний сонголт байх юм. 1995-2019 онд шимтгэл төлж чадаагүй иргэд 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор үндсэн болон түр оршин суугаа газрынхаа Нийгмийн даатгалын байгууллагад хүсэлтээ гаргах ёстой. Нийгмийн даатгалын байгууллага шимтгэл нөхөн төлөхтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг иргэдэд тухай бүр нь өгөх юм. 88 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн шимтгэлээ нөхөн төлнө гэсэн судалгаа гарсан байна.

Г.Ганаа

Эх сурвалж: Mongolcom

Холбоотой мэдээ

Т.Ганболд бусдын 650 мянган долларын хувьцааг дээрэмджээ

УИХ-ын сонгууль ойртохын хэрээр улстөрч, горилогчдын хэвлэлээр гарах нь “олширч”,  өгөөмөр буянт

2020-04-03

Гуравхан сар ажиллах усан оргилуур чухал уу, Хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг чухал уу?

Урагшгүй ноёдын увайгүй балмад үйлдэлээс болж хайран сайхан цэцэрлэгт хүрээлэнг устаж үгүй болох

2020-04-03

Ц.Элбэгдорж Наритагаас МИАТ- ийн онгоцоор ирж явна

УОК- ын шийдвэрээр тусгай үүргийн онгоцоор харьд байгаа монголчуудаа авчрахаар болсон. Хуваарийн даг

2020-04-03