Б.Шарав: Уран бүтээлч хүн шагнал бодож бүтээл туурвидаггүй

2019-07-08 230

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.07.08/ зарлиг гаргаж,  Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн медалийг ажил үйлсээрээ манлайлагчид, гавшгайлагчдад хүртээлээ.

Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр /2019.07.08/  Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулсан хувь нэмрийг нь төр үнэлэн  Төрийн шагналт, Урлагийн гавьяат Зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Мөн “Ацаг шүдний зөрүү” киногоороо танигдсан Д.Сүхбаатарт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гавьяат жүжигчин цол олголоо.

Холбоотой мэдээ