ХҮҮХЭД БҮР ХҮЧИРХИЙЛЛЭЭС ЗУГТАХ ЭРХТЭЙ…

2020-02-17 218

Хэвийн амьдралтай гэр бүлийн хувьд гудамж талбай аюултай бүст хамаардаг. Тийм ч учраас үр хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэж, хараа хяналтаасаа гаргахыг огт хүсдэггүй. Гудамжинд тэнэмэл хүүхэд, нийгмийн хог шаар архичид бий.
Архичин эр эхнэр хүүхдээ хүчирхийлж, айдас түгшүүрээр орон гэрээ дүүргэнэ. Ийм орчинд байгаа хүүхдүүд гудамж талбай руу, эрх чөлөө рүү тэмүүлнэ.
Харин “Хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн ажилтнууд “Хүүхэд эцэг эхийнхээ хайр халамж байх ёстой” хэмээн нөгөө архичин аав ээжид нь бүлтэгнүүлэн аваачиж өгнө. Ерөнхийдөө бол “Шоушенкийн шоронгоос оргосон нь” гэдэг кино шиг хүүг буцаан хүргэнэ. Өширхсөн, хорссон эцэг эхчүүд “Муу заяагүй хулгайч нэр төр хугалан гуйлга гуйж цагдаад баригдан ирсэн” гэж загнана. Энэ их яргалал, доромжлолыг даахгүй бяцхан зүрх дахиад л “чөдрөө тасдуулан гүйх адуу шиг” гудамж руу гарна. Тэнд тэд гэмт хэрэгтэн, аюултай этгээд болж Хүүхэд хамгаалал, Хөгжлийн төвийн албан хаагчид “Гудамж талбай аюултай” гэж ярина. Тэдний ажлын үр дүр гудамжинд бий болоод байгааг төр засаг хараагүй юм шиг тэнэгтэнэ. Архичин эцгээсээ зугтаасан хүүхдийг баривчилж өгдөг хуулийг огт ойлгодоггүй юм. Ийм тохиолдлоор хүчиндүүлсэн, амь насаа алдсан хүүхэд ч байдаг юм билээ. Бүр эцгээ хөнөөсөн хүүхэд ч бий. Олон улсад гэрээсээ зугтаасан хүүхдийг буцаадаггүй, ая тухтай орчинд нь үлдээдэг хууль бий. Үүнээс суралцвал яасан юм бэ. ХҮҮХЭД БҮР ХҮЧИРХИЙЛЛЭЭС ЗУГТАХ ЭРХТЭЙ…

Холбоотой мэдээ