Ц.Элбэгдоржийг эрэн сурвалжлуулахаар интерполд ханджээ

2020-02-15 77 0

ТГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Таван толгойн орд газрыг Хятадын компанид 100 жилийн хугацаатай үнэгүй өгөх гэж байсан гэх үндэслэлээр шалгаж байгаа билээ. Гэвч тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол Улсын нутаг дэвсгэрийг орхин гарсан юм. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд түүнээс хэд, хэдэн удаа гэрчийн мэдүүлэг авахаар дуудсан ч хуулийнхны дуудсан хугацаанд нь очоогүй байдаг.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлтийг хүргүүлжээ.

АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүнээр сонгогдож ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон үйлдэлд нь Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан.

Мөн оффшор бүстэй холбоотой, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан гэх үйлдлүүдэд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа.

Хэрэг шалгах ажиллагааны явцад түүнийг дуудан ирүүлэх шаардлага бий болсон. Гэвч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан байна. Үүнээс болж зарим ажиллагаа хийгдэх боломжгүй болсон. Тиймээс 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр АТГ-аас Ц.Элбэгдоржийн байгаа газрыг тогтоолгохоор Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоонд хандаад байна” гэлээ.   ЭХ СУРВАЛЖ MEDEE.MN

Холбоотой мэдээ

Коронавирус: Франц улсад 24 цагийн хугацаанд 833 хүн нас барлаа

Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Франц улсад 833 хүн коронавирусын халдвараар нас баржээ. Эдгээр иргэдийн

2020-04-07

Хашаандаа 58 ширхэг бугын эвэр хадгалж байсныг илрүүлжээ

Улаан номонд орсон нэн ховор амьтан болох халиун бугын эврийн түүх нэрийдлээр хөөж үргээх, бахардааж

2020-04-07

Энэтхэгчүүд орон даяар гэрлээ унтрааж, лаа барьжээ

Халдварт коронавирустэй тэмцэж хорио цээрийн дэглэмд шилжсэн байгаа Энэтхэг улсын 1,3 тэрбум иргэн о

2020-04-06