Хойд Солонгост хорио цээрийн дэглэм зөрчсөн төрийн албан тушаалтныг цаазаар авчээ

2020-02-14 46 0

Хойд Солонгост БНХАУ-руу зорчсон төрийн албан тушаалтанг нийтийн халуун усны газраар үйлчлүүлсэн гэсэн шалтгаанаар цаазаар авсан байна. Тус улсын эрх баригчид БНХАУ-д гарсан коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх үүднээс бүх гаднын улсын иргэдийг эх орондоо нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг өнгөрөгч нэгдүгээр сарын 22-нд гаргасан.

Үүний дараа тус улсын удирдагч Ким Жон Ун төрийн мэдлийн хэвлэлээр улс даяар онц байдал зарлаж, БНХАУ-тай хилээ хаан, бүх нислэг болон галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоож, сүүлийн 30 хоногт Хятадад зорчсон иргэдийг хөл хорих шийдвэрийг гаргасан бөгөөд гаднын улсын иргэд төдийгүй дипломат албан хаагчид хүртэл ямар ч болзолгүй үүнийг дагах шаардлагатай гэсэн юм.

Албаны хүмүүсийн хэлж байгаагаар цаазаар авах ял оноогдсон иргэн нь Хятадад аялсаны дараа тусгаарлагдсан байсан ч ийнхүү хорио цээрийн дэглэм зөрчсөн гэх шалтгаанаар буудуулсан байна.

Хойд Солонгост зорчдог иргэдийн дийлэнх нь БНХАУ-ын иргэд байдаг. Тус улсад одоогоор коронавирусийн тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй байгаа. Гэвч  албаныхан хаалттай улс учир нуун дарагдуулж байж болзошгүй гэж үзэж байна.

Холбоотой мэдээ

Ц.Элбэгдоржийг эрэн сурвалжлуулахаар интерполд ханджээ

ТГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Таван толгойн орд газрыг Хятадын компанид 10

2020-02-15

Хойд Солонгост хорио цээрийн дэглэм зөрчсөн төрийн албан тушаалтныг цаазаар авчээ

Хойд Солонгост БНХАУ-руу зорчсон төрийн албан тушаалтанг нийтийн халуун усны газраар үйлчлүүлсэн гэс

2020-02-14

DZ MEN БУЮУ Б.ДАШЗЭВЭГИЙГ СУЛЛАЖЭЭ

Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг өнгөрсөн 2018 онд бага н

2020-02-14