DZ MEN БУЮУ Б.ДАШЗЭВЭГИЙГ СУЛЛАЖЭЭ

2020-02-14 162

Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг өнгөрсөн 2018 онд бага насны охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж гурван шатны шүүхээс есөн жилийн ял оноосон билээ. Тэрбээр шүүхээс оноосон ялаа ШШГЕГ-ын харьяа нээлттэй хорих 421 дүгээр ангид эдэлж байсан юм.

Тэгвэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 25-нд түүнийг суллажээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Б.Дашзэвэгийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард сулласан. ШШГЕГ-ын харьяа нээлттэй хорих 421 дүгээр ангид шүүх хурал нь явагдсан” гэх мэдээллийг өглөө.   Эх сурвалжуудын зүгээс түүнийг  эрүүл мэндийн шалтгаанаар сулласан байж болзошгүй юм байна.  эх сурвалж Зиндаа.mn

Холбоотой мэдээ